Хүн төрөлхтөний соёл иргэншлийн нэгэн эмгэнэл
>> Tuesday, October 6, 2009
Дэлхий дээр нийтдээ 7000 гаруй хэл байдаг гэж тогтоожээ. Гэхдээ дэлхий дээр амьдарч байгаа зургаан миллиард хүн бүгдээрээ энэ олон хэлийг хэрэглэдэггүй байна. Зарим хүмүүсийн сэтгэлгээгээр өөрийн улсын үндсэн хэлээс гадна, Англи хэл, Франц хэл, Герман хэл, Япон хэл, Хятад хэл, Солонгос хэлээс цааш сэтгэдэггүй сэтгэлгээнээсээ ч салаагүй байгаа юм. Хүмүүс хоорондын ярианы төрлийг судалж үзэхэд 80 хувь нь 80 гаруй хэлээр ярьж цөөхөн хэдэн хувь нь 7000 гаруй хэлний талыг нь ашиглаж өнөөдөр ойлголцон амьдарч байгаа гэж судлаачид тооцоолжээ. Харин үлдсэн хэл маань хэрэглэгдэхгүй байсаар мөхөлд хүрч, одоо үлдээд байгаа хэлнүүд мөхлийн эрмэгт туллаа хэмээн судлаачид сүүлийн үед нэлээд дуугарах болсон нь үнэн. Монгол үндэсний уламжлалт хэл бичиг, соёл нь уйгуржин монгол бичиг байсан. Энэ бол хэлнийх нь бичгийн яриа юм. Гэтэл өнөөдөр Монголчууд тэр бичиг соёлоо хэрэглэх биш түүх болгон үлдээх гээд байгаа нь харамсалтай.
Өнөөдөр дэлхий дээр хамгийн их хэрэглэж байгаа хэл юу вэ гэвэл Англи хэл гэж хүн бүхэн хэлэх байх. Тэгвэл хятадын Мандарин хэлээр хамгийн их хүн ярилцаж байгаа аж.
Хэлний мөхөл
Дэлхий дээр асар богино хугацаанд хэлний мөхөл нүүрлэж байна гэж хэл судлаачид хэлж буй нь үнэн гэлтэй. Өнөөдрийн байдлаар нэг сар тутамд 2-3 хэл мартагдаж байна хэмээн тооцоолсон нь тэдгээр хэл мөхөл рүүгээ орж байна гэсэн үг. Нэгэнт хэрэглэгдэхгүй байгаа хэл мөхөж алга болох нь одоо үед жам ёс болжээ. Хүмүүсийн ойлголтоор бол төрөлх, үндсэн хэл уснаас нь илүү Англи хэлийг эрхэмлэх болсон цаг хаяанд ирсэн. Монголчууд ч Англи хэлийг хоёр дахь хэлээ болгон хэрэглэж байгаа.
Улс орны хамгийн үнэтэй түүх соёл нь хэл байдаг. Хэл мөхнө гэдэг нь тухайн соёл бүхлээрээ мөхөж байна гэсэн үг. Өдөр тутам хэрэглэдэггүй тухайн улсын түүх болох шахсан зарим хэлнүүд ер нь бусад хэлтэй өрсөлдөх чадваргүй болж хэрэглэгч хүмүүсийн тоо нь цөөрсөөр мөхдөг байна. Дэлхий дээр хэрэглэгдэж байсан 7000 гаруй хэлний тал хувьд нь бичгийн хэл байгаагүйгээс тэдгээр хэл бүрэн устах аюулд орсон гэж тайлбарлаж болно. Тухайн хэлээр ярьж байсан хүмүүст бичгээр өвлүүлсэн өв байхгүй учраас тэднийг хорвоогоос хальхад нь хэл соёл нь хамтдаа устаж үгүй болдог аж.
Дээр хэлсэнчлэн нэг сар тутамд 2-3 хэл мөхөх аюултай байгаа нөхцөлд нэг жилийн дотор 20 хэл мөхөж алга болно гээд бодохоор 100 жилийн дараа 2000 хэл мөхнө гэсэн судалгааг судлаачид гарган зарлаж байгаа юм. Энэ бол хүн төрөлхтөний соёл иргэншлийн нэгэн том эмгэнэл юм.
